Main » 2011 » 11-сар » 30 » Топ модель О.Уянга хэлсэн амандаа хүрсэнгүй
8:45 AM
Топ модель О.Уянга хэлсэн амандаа хүрсэнгүй

Загварын тайзан дээрх амжилтаа ахиулан, топоор тодорсон даруйдаа О.Уянга сурах нэрийдлээр урд хөршийг зорьсон билээ. "Шилмэл загвар” компанийн загварын дамжаагаа отгон топ Э.Сэлэнгэд даатгаж үлдээгээд чамгүй хугацаанд мэдлэг боловсролдоо анхаарах хүсэлтэй байгаагаа дуулгасан. Эх орондоо ирэн очин байгаа топ бүсгүй энэ хугацаанд гоо сайхандаа ч нэлээдгүй анхаарсан нь илт. Тэрбээр өнгөрсөн жил Бээжингийн томоохон эмнэлэгт хөх томруулах мэс ажилбар хийлгэсэн бөгөөд загварын тайзан дээр "Хавчиг цээж, хавтгай өгзөгтэй” хэмээн элдвээр гоочлуулдаг моделиудын дэргэд тун ч галбирлаг биетэй харагдаж байна лээ. Гоо сайхны мэс заслыг эрс үгүйсгэж, өөртөө ямар ч мэс хүргэх шаардлагагүй хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан топ модель О.Уянга ийнхүү огцом өөрчлөлт хийсэн бололтой. Мэдээж хэрэг, сэтгэл дундуур байгаа зүйлээ хэрхэн засуулах нь хувь хүний эрх. "Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй” гэдэг шүү дээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 610 | Added by: beatbox_battle | Tags: Топ модель О.Уянга хэлсэн амандаа х | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]