Main » 2011 » есдүгээр сар » 21 » Топ моделийн шинэ болзоо
4:53 PM
Топ моделийн шинэ болзоо
 
Загвар өмсөгчид дундаа европ стандартад дөхсөн бие хаа, мэргэжлийн техникээрээ эрхгүй ялгардаг топ модель Г.Уранцэцэг шинэ хайртайгаа хөтлөлцөн хаа сайгүй зугаалах болов. "Мон-Эрдэнэ”-ийн Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхтэй урт удаан, дуулиан шуугиантайхан хайрын романс хөврүүлж явсан энэ бүсгүйг экс найз залуу нь хуримаа хийх үест австрали эртэй үерхэж байгаа тухай хэвлэлүүд шуугисан. Бага насаа гадаадад өнгөрүүлсэн топ моделийн хувьд гадныхантай дотно халуун биш ч гэсэн эгэл нөхөрлөлөөр найзлах тохиолдол бишгүй байдаг биз ээ. Энэ удаад жинхэнэ хайрын эзнээ олсон бололтой, тэд хөтлөлцөн их дэлгүүр, "Торго” салоноор орохдоо хүртэл хамтдаа байгаагаас үзвэл Г.Уранцэцэг хосын амьдралд сэтгэл шулуудсан бололтой.



Views: 494 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]