Main » 2011 » есдүгээр сар » 10 » “Тунгалаг тамир”-ын Дулмаа 150 мянгын хажуу өрөөнд амьдарч байна
9:38 PM
“Тунгалаг тамир”-ын Дулмаа 150 мянгын хажуу өрөөнд амьдарч байна

"Тунгалаг тамир”-ын Дулмаа 150 мянгын хажуу өрөөнд амьдарч байна

Ахмад үеэ хүндэтгэнэ гэдэг хамгийн бахархууштай. Залуу жүжигчин Т.Мино жүжиглэх ур чадвараа дээшлүүлэхийн тулд ахмад, дунд үеийн жүжигчдээсээ захиа сургамжийг нь байнга сонсдог байна. Тэр ч бүү хэл авьяаслаг бяцхан охин хамгийн сүүлд "Бодлын хулгайч” кинонд тоглосон "Тунгалаг тамир”-ын Дулмаа буюу СТА Ш.Дэлгэржаргалтай ярилцлага хийж Монголын нэг өдөр сонинд нийтлүүлжээ. Урлагийн тогоонд ид чанагдаж явсан гал халуун насандаа олны хайр хүндлэлийг хүлээсэн энэ жүжигчин одоо ч  гар хумхин суудаггүй.

КУДС-ийн сэтгүүлчийн ангид ярих, хөтлөх ур чадварын хичээл заадаг Ш.Дэлгэржаргал гуай Т.Минод залуу насандаа сурч мэдсэн, цаашид анхаарч явбал зохих зүйлсийг нь сэтгэл харамгүй зааж сургасан байна. Азай буурлын үнэтэй сургамжийг сонсохын зэрэгцээ амьдрал ахуйг нь судалсан Т.Мино түүнд бага зэрэг тус хүргэхээр шийджээ. Учир нь Ш.Дэлгэржаргал гуай айлын халаасны өрөөнд, сарын 150 мянган төгрөг төлж амьдардаг юм байна. Ш.Дэлгэржаргал гуай үе үеийн хотын дарга нарт байр олгох тухай хүсэлт тавьсан боловч авьяас чадлаа одоо ч олон түмэндээ хайрласаар яваа галтай цогтой эмэгтэйд хэн нь ч туслая гэж хичээгээгүй нь туйлын харамсалтай. Цагийн сайханд монголын од явсан жүжигчин эмэгтэй хүмүүсээс зүгээр нэг тусламж авчихыг хүсээгүй. Түүнд ганц өрөө байрны урьдчилгаа төлбөрийг хөнгөлөх ч юм уу, зуун хувийн лизингийн байр байхад хангалттай аж. Багшилж олсон цалингаа хөлсний байранд өгөөд суухаар хэнд ч хайран санагдалгүй яахав. Харин залуу хамт олонтойгоо эн зэрэгцэн хөдөлмөрлөдөг тэрээр үр ачийнхаа хэн нэгэнд байр сууц үлдээвэл аштай юу даа гэж боддогоо ч нуусангүй. Харин энэ тухай ярихдаа хүмүүс дөрвөн сайхан үрийг минь буруугаар ойлгочихвол яанам бэ. Энэ тухай дурсаад хэрэг байна уу хэмээн эмзэглэж байсан юм. Түүний насан туршийнх нь бахархал дөрвөн сайхан үр нь. Бас монголын ард түмний хайртай хүн МУГЖ С.Бужгар агсан түүний хань байсан. Хүүхдүүд нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн телевизийн салбарт ажилладаг. Эгэл даруу амьдралтай хүүхдүүдэд нь байрны урьдчилгаа төлбөр өгөх чадал байхгүй ч эхийгээ халуун дотно хайраараа уярааж, нэр төрийг нь өндөрт өргөж явах хүмүүжил, ёс суртахуун бий. Тийм ч учраас Ш.Дэлгэржаргал гуай байр сууцны асуудлыг сөхсөний хэрэг байна уу даа хэмээн байн байн сануулж суусан юм. Харин Т.Мино үндэсний үйлдвэрлэгч, барилгын компаниудын холбогдох хүмүүстэй уулзаж, буурал ээжийг ая тухтай орчинд амьдрахад нь тусална гэдгээ амлажээ.

Views: 466 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]