Main » 2011 » есдүгээр сар » 21 » УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэв
5:05 PM
УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэв
 

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг АТГ-аас шалгаж эхлээд удаж байгаа. Харин түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг таслан сэргийпэх арга хэмжээ авч, эд хөрөнгийг нь битүүмжилж, ял сонсгох саналыг мөрдөн байцаагч нь прокурорт гаргасан тухай мэдээлэл тархаад байна.

Энэ талаар Х.Наранхүүтэй утсаар холбогдож, тодруулга авах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан юм.Ямартаа ч хэвлэлд бичигдсэнээр бол Х.Наранхүүд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хянаж үзээд даалгавар бичиж мөрдөн байцаах ажиллагаанд хоёр хоногийн өмнө буцаасан гэнэ.

Эрхэм гишүүн Х.Наранхүүд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ оны зургадугаар сарын 4-ны өдрөөс эхэлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өнгөрөгч наймдугаар сарын 4-ны өдөр уг хэрэгт мөрдөн байцаагч Э.Бямбажав танилцуулга бичжээ.

Х.Наранхүүд холбогдох албан тушаалын хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг гэрчээр байцаан хариуцагчаар татсан бол Х.Наранхүүг сэжигтнээр тооцон мэдүүлэг авч, эд хөрөнгийг нь битүүмжилж холбогдох байгууллагаас албан тоотоор лавлагаа авч шаардлагатай баримт бичигт үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг хуулбарлан авч таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

УИХ-ын гишүүн Х.Наранхүүд таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа цагдан хориогүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон аж. Түүнчлэн эд хөрөнгийн барьцаа авсан гэх эх сурвалжийн ч мэдээлэл байна.

Мөн X.Наранхүүгийн албан тушаалын хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг ч гэрчээр татан байцаасан аж. Сэжигтнээр татагдан шалгуулж буй Х.Наранхүүг төрийн өмчит "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт татагдсан юм.

Түүнчлэн тус үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод буй. Түүнтэй хамт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн хариуцагчаар татжээ.

Views: 441 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]