Main » 2011 » аравдугаар сар » 31 » Ука шагнал гардаад завгүй, харин Намуунаа, Агий хоёр тоглолт хэсээд завгүй
7:51 PM
Ука шагнал гардаад завгүй, харин Намуунаа, Агий хоёр тоглолт хэсээд завгүй

Сүүлийн үед энд тэндхийн арга хэмжээг алгасахгүй өртөөлөх болсон "Киви” хамтлагийн дуучин Намуунаа, Агий хоёр хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Давтагдашгүй” тоглолтыг ч мөн тойрсонгүй. Харин тэднийг ийнхүү цагийг өнгөрүүлж байх зуур хамтлагийн гишүүн Ука ганцаарчилсан уран бүтээлдээ анхаарч, "Mongolian Music Video Awards”-аас шагнал гардаад, "Космо” элчээр тодроод тун завгүй.   Хэдийгээр Намуунаа, Агий нар тоглолтыг хамтдаа сууж үзээгүй ч завсарлагааны 15 минутанд чихэр, ундаа эргүүлсэн шиг хэлхэлдэн явна лээ. Харин  энэ оройн Чинбатын тоглолтыг үзэхээр Агий ганцаараа, Намуунаа эмээтэйгээ хамт ирсэн байлаа.  Мэдээж мөн орой түүний өвөө Б.Ухнаа гуай ч тэнд байсан. Гэхдээ тэрээр  тайзны ард ажлаа хийгээд эмээ, охин хоёрт олдсонгүй. Ямартай ч хамтлагийн хамгийн даруухан гэгддэг  Б.Намуунаа  "Давтагдашгүй” тоглолтын намбалаг үзэгч байлаа.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 691 | Added by: beatbox_battle | Tags: харин Намуунаа, Ука шагнал гардаад завгүй, Агий хоёр тоглолт хэсээд завгүй | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]