Main » 2011 аравдугаар сар 30 » Улаанбаатар дэлхийн секс жуулчлалын төв болох нь
5:29 AM Улаанбаатар дэлхийн секс жуулчлалын төв болох нь | |
Саяхандаа Монголд Америкийн алдарт сагсан бөмбөгч Дуайт
Ховард ирээд буцсан. Тэр үеэр манайхны сайхан охидыг хямдхан зарсан ч
байж болох тухай мэдээлэл гарсан. Энэ үнэхээр эмгэнэлтэй биш гэж үү. Заавал Ховардаар жишээ авдаг юу ч билээ гэж бодох хүн гарч ирж магад. Гэхдээ бодит байдал тийм байгаа болохоор л хэлээд байна. Манай улсад жилд 100 гаруй мянган жуулчин ирдэг. Бүр ихэсвэл 200 мянган шахдаг юм гэсэн. Гэтэл тэдний 50-60 хувь нь секс жуулчлал хийхийн төлөө Улаанбаатар хотыг сонгодог гэж байгаа юм. Тэр дундаа Хятад, Солонгос, Туркчууд тэдний 80 орчим хувийг бүрдүүлдэг юм билээ. Харин үлдсэн хувийг барууныхан эзэлнэ. Монгол охид Хятад, Солонгосын хүүхнүүдийн дэргэд гүнж шиг гэдгийг өөрсдөө ярьдаг юм гэсэн. Түүний хажуугаар худалдаж авахад хямдхан байдаг. Нэг үгээр хэлбэл, манайхны сайхан бүсгүйчүүд, бараг миссүүд нь биеэ гадныханд Эрээний бараанаас хямдхан үнээр зарчихдаг. Түүнд амташсан гадныхан эх орондоо очоод найздаа гайхуулдаг юм байгаа биз дээ. "Монголын хүүхнүүд дагина л гэсэн үг. Тэр царай зүс, бие хааг өөлөхийн аргагүй. Тэгсэн мөртлөө хямдханыг нь яана аа. Чи 50 ам.доллартай байхад л лусын дагина шиг хүүхэнтэй жаргаж байгаад ирнэ" гээд л хэл амаа билүүддэг нь тодорхой. Түүнийг сонссон найз гуай ирэх жилийн аяллын төлөвлөгөөндөө Улаанбаатар хотыг оруулж, порно сайт ухаж, хүүхнүүдийн мэдээлэл цуглуулна биз дээ. Дэлхий даяар садар самуун кино үзүүлдэг сайтууд ихээр бий болж сая сая хүн хүссэн үедээ үзэж, мэдээлэл авах боломжтой болж. Монголчууд бид түүнээс нь яаж хоцрох билээ. Дэлхий даяар түгсэн томоохон порно сайтууд дээр "Улаанбаатарын охид" нэртэй буланг үүсгэж, Монгол бүсгүйчүүд эрээ цээрээ алдсан нүцгэн зургаа тавьж, шалиг үгтэй захидал гадны эрчүүдэд үлдээдэг болоод удаж байгаа. Түүнээс нь үүдэж барууны орнуудад садар самууны нэгэн шинэ төрлийг "Улаанбаатар" гэж нэрлэх болсон юм билээ. Улаанбаатарын нэрийг дэлхийн тавцанд "алдаршуулаад" байгаа уг төрөл удаан хугацааны турш шалиг үгтэй цахим захидлаар харьцаж, биеэ үнэлэх арга юм гэсэн. Гэтэл манайхаас өөр садар самууныг сурталчилдаг сайтад булантай улсын нийслэл битгий хэл тосгон ч байхгүй. Ганцхан энэ жишээнээс л үзэхэд Монгол Улс дэлхийн секс жуулчлалын төв болох шахаад байгаа нь харагдаж байна. Харагдаж байна гэж зоригтой хэлээд байгаа нь ч учиртай. Манайхны үүсгэсэн "Улаанбаатар" гэдэг улигт биеэ үнэлэх аргыг барууныхан хачин их таашааж байгаа гэсэн. Бүр биеэ үнэлэгчид нь "Би Улаанбаатарт хайртай" гэсэн бичигтэй цамц өмсч, шөнө орой гадаа зогсдог тухай гадны сайтуудаар гарч л байсан. Тун удахгүй манай улсад 1.5 сая жуулчин ирдэг болно гээд байгаа. Түүнийх нь 50 хувь нь секс жуулчлал хийж, "Улаанбаатар" гэдэг бие үнэлэх арга үүсгэсэн Монгол бүсгүйчүүдийг биеэр үзэх гэсэн барууны эрчүүдийн төлөөлөл байна биз. Манайхан зөвхөн интернэтэд булан хийгээд энэ ажлаа дуусгаагүй. Баруунд очиж бааранд нүцгэнээр хоол зөөдөг ажил хийдэг хүүхнүүд сүүлийн үед олшроод байгаа юм билээ. Зарим нь зургаа даруулж, порно сайтад байрлуулж байх жишээний. Ингээд тоочоод байвал Монгол бүсгүйчүүдийн хийж байгаа биеэ үнэлэлтийн сурталчилгаа дэлхийн өнцөг булан бүрээс гарсаар л байх нь. Удахгүй баруунд "Монгол" гэсэн шинэ биеэ үнэлэлтийн арга үүсч, "шөнийн эрвээхэй" нар нь "Би Монголд хайртай" гэсэн бичигтэй цамц өмсөөд явж байх вий. Уг нь Монгол дэлхийн аялал жуулчлалын төв биш юм аа гэхэд жуулчид үзэсгэлэнт байгалийг үзэх гэж ирдэг орон байвал аятай юу. Даанч сайхан, хямдхан хүүхнүүдээсээ болоод дэлхийн секс жуулчлалын төв болох бололтой. Юутай эмгэнэл. | |
|
Total comments: 0 | |