Main » 2011 » аравдугаар сар » 30 » Улс төрчдийн үнэн нүүр царайг Бооёо илчлэв
8:25 PM
Улс төрчдийн үнэн нүүр царайг Бооёо илчлэв

 Улс төрчдийн үнэн нүүр царайг Бооёо илчлэв

Сонгуульд ялалт байгуулсныхаа  маргаашнаас улс төрчид ичээндээ орж,  утас, унаагаа   өөрчлөн, бодит амьдралаас  тасраад талийж өгнө. Сонгуулийн өмнөх жил  тэд  газардаж  төр түмнийхээ төлөө боох үхэхээс наахнуур явдаг улс төрчийн дүр эсгэдэг   тогтолцоо манайд үүсээд даруй тав дахь үеийнхээ нүүрийг үзэх гэж байна.

 Энэ жилийн хувьд  тэдний  ааш зан хайлсан тугалга шиг мэлтэлзэж,  ард түмэн ганц өдөр төр барилцдаг өдрөө мэдэрч эхэлсэн  онцгой жил.  "Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй"  гэдэгчлэн  дөрөв дөрвөн жилийн  үечлэлтэй улс төрчдийн зан байдлыг   "Шинэ үе” продакшны  жүжигчин Бооёо ихэд анзаарчээ. Сонгууль  болоход хагас жил гаруйн хугацаа үлдээд байгаа өнөө үед  телевизийн суваг болгоноор төрийн түшээдийн  мишээлттэй царай харагдах боллоо. Сонгууль ойртох тусам улам ихэсч эгээ л 25-р суваг телевизийн "Манцуйтай тамирчин” нэвтрүүлэгт орох  нь дутах юм. Аягүй бол ач зээгээ тэвэрчихсэн аав ээжүүдийн эгнээнд зогсож байхыг үгүйсгэхгүй гэж тэрээр улс төрчдийг зад шүүмжлэв.   Амьдралын эгзэгтэй агшнуудыг уран бүтээлдээ түлхүү тусгадаг "Шинэ үе” продакшныхан гишүүдийн  үнэн төрхийг харуулсан нэг үзүүлбэр бэлдэх нь ч гарцаагүй болов бололтой.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 747 | Added by: beatbox_battle | Tags: Улс төрчдийн үнэн нүүр царайг Бооёо | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]