Main » 2011 12-сар 21 » В.Путины нам ялалт байгуулав
6:36 AM В.Путины нам ялалт байгуулав | |
![]() ![]() Ирэх жил болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн В.Путин Барууны холбоотнуудыг сонгуульд нөлөөлж, тус улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна гэж шүүмжилж байсан. Тэрбээр сонгууль болохоос өмнө Оросын ард иргэдэд хандан "Зорилготой, бодолтой хүн болгон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө "Нэгдмэл Орос” намыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн билээ. Гэвч сонгуулийн кампанит ажлын үеэр сөрөг хүчнийхэн "Нэгдмэл Орос” намыг хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгасан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Оросын Дотоод хэргийн сайдад сонгуулийн луйвартай холбоотой хэдэн зуун гомдол, гурван гэмт хэргийн мэдээлэл очсон гэнэ. Сонгуулийн өдөр саналын хуудас тарааж явсан 12 хүнийг Москвагийн цагдаа нар баривчилжээ. ![]() Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр хугацааг үдсэн В.Путин Үндсэн хуульд "захирагдаж”, 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас буусан. Харин тухайн жил Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон нь В.Путиныг 2012 оны сонгуульд эртнээс бэлтгэж байсныг нотолсон хэрэг болсон юм. Тэрбээр хэрэв ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл ОХУ-ын №1 хүн байх боломжтой. | |
|
Total comments: 0 | |