6:58 PM "Валенсиа" "Барселона"-тай 2:2-оор тэнцлээ | |
Испанийн Ла лигийн тавдугаар тойрогт "Валенсиа” талбай дээрээ "Барселона”-г хүлээн авч, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 12 дахь минутад Матьегийн хөндлөн дамжуулалтыг Виктор Вальдес хөнгөхөн барьчихаар байсан ч Эрик Абидаль хаалгачийнхаа өмнүүр орж хөл тавьснаар өөртөө гоол хийчихэв. Үүнээс хоёр минутын дараа "Барса”-гийн дархан довтолгоо амжилттай болж Фабрегас-Месси-Педро богино дамжуулалтууд өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлснээр Педро тоог тэнцүүллээ. 23 дахь минутад өнөөх Матье дахин хөндлөн дамжуулалт өгснийг дахиад л Эрик Абидаль тасалж чадалгүй Эрнандест гоол оруулах боломж олгосон. Хоёрдугаар үед "Барселона”-г тоог, тэнцүүлж хожихоор чармайн тоглосон ч Фабрегас л нэг бөмбөг нөхөж, тэнцүүлж амжив. Ийнхүү "Барселона” дөрвөн тойрог тоглож, хоёр хожиж, хоёр тэнцсэн үзүүлэлтээр жагсаалтын дөрөвт бичигдэж байна. Харин "Валенсиа” гурав хожиж, нэг тэнцсэнээр Ла лигийн магнайд явна.
Валенсиа — Барселона 2:2 Гоол: Абидаль 12-өөртөө; Эрнандес 23 - Педро 14; Фабрегас 77 | |
|
Total comments: 0 | |