6:51 AM ВАНГА: ХҮН ТӨРӨЛХТӨН ЦААШИД 3000 ЖИЛ АМЬДАРНА | |
Өнгөрсөн зуунд Болгарын зөнч, хараагүй Ванга эмээгээс өөр алдартай бөгөөд нэр хүндтэй зөн билэгтнийг нэрлэх хэцүү болов уу. Сүүлийн үед Ванга эмээг 2012 онд дэлхий сүйрнэ хэмээн хэлсэн гэж ярих болжээ. Үнэн юм болов уу? Үгүй бололтой. Түүний хэлснээр дэлхий 5079 онд л мөхөж болзошгүй гэнэ. Учир нь Ванга хэзээ ч юуг ч яг тодорхой хэлж байгаагүй, ёгт сануулга л хэлдэг байжээ. Түүний хэлсэн зөгнөлийг хүмүүс хамаагүй хожуу ухаарч ойлгодог. Тухайлбал, бүр 1989 онд Ванга удахгүй "хонь, үхэр, ямааны мах идэж болохгүй болж”, "мэдэхгүй олон өвчин гарна” гэж хэлжээ. ХХI зууны эхээр дэлхий даяар "үхрийн галзуу”, "гахайн томуу” өвчин газар авсан билээ. Ванга "хямрал” гэдэг үгийг маш олон удаа хэлжээ. 1995 онд түүний урьдчилан хэлснээр "Маш олон хүн хэлмэгдэнэ. Бүх ард түмэн тал талаас ирэх азгүйдэлд өртөнө. Та бүхнийг юу хүлээж байгааг мэдэхгүй байна уу... Олон хүн гутал, хувцасгүй явж, түлшгүй, гэрэл гэгээгүй, хоол ундгүй амь зуух болно”. 2008-2010 оны эдийн засгийн хямралыг ингэж хэлсэн байх гэдэгт Вангагийн зөгнөлийг судлаачид итгэлтэй байна. Бас энэ алдарт зөнч "Сибирийн зүрхнээс болгоомжлоорой!” хэмээн анхааруулж байв. 2009 оны наймдугаар сард Саян-Шушены усан цахилгаан станцад аймшигтай осол гарч 75 хүний амь эрсэджээ. Бусад зөнч 2012 онд дэлхий Нибиру гарагтай мөргөлдөнө, дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ гэсэн байдаг. Харин энэ талаар Ванга огт юм хэлээгүй аж. Харин тэрбээр цэргийн мөргөлдөөн болох тухай итгэлтэйгээр ярьж байсан бөгөөд "энэ мөргөлдөөн дэлхийг бүхэлд нь шууд хамрахгүй” гэж таамаглаж байв. Ванга 2011 онд Европын орнуудын эсрэг лалын шашинт орнуудын дайн эхэлнэ гэдгийг урьдчилан хэлж байлаа. 2012 оны наймдугаар сарын дунд үеэс өмнө олон европ хүн химийн халдлагад өртөнө гэж алс ирээдүйг зөгнөгч мэдэгдэж байлаа. Энэ онд хүн төрөлхтөн мөхөх тухай юу ч яриагүй боловч Наран дээр дэлбэрэлтүүд болох тухай дурссан байдаг. Энэ тухай одон орончид ч мэдээлж байгаа. Наран дээр болсон дэлбэрэлтүүдээс учирсан уршиг, тэрчлэн 2012 оны хоёрдугаар сард Нар болон Нибиру гарагийн дундуур Дэлхий явж өнгөрөх тухай зөнч хэлсэн гэсэн баттай бус мэдээнээс үзвэл, Нарны системд дэлбэрэлтүүд болж, түүнээс улмаас сансрын станцуудаас холбоо тасарч, газар хөдлөх магадлалгүй гэж үзэж байсан улс орнуудад асар их хөнөөл дагуулсан цунами болон газар хөдлөлт болж их хэмжээний газар нутаг усанд автах юм. Дайн болон байгалийн гамшгийн улмаас Европ тивийн хүн ам цөөрнө гэж Ванга хэлжээ. Хятад улс дэлхийг тэргүүлэгч гүрэн болно. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын байр солигдоно. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орж, энэ нь туйлын мөс хайлж, дэлхийн далайн түвшин нэмэгдэхэд хүргэнэ. 2028 он гэхэд эрчим хүчний шинэ эх сурвалж бич болж, 2033 онд Цолмон гараг руу жолоодлогот хөлгийг илгээнэ. 2046 онд хүмүүс аль ч эрхтнээ хиймлээр гарган авч сурна. 2066 онд АНУ лалын шашинтнуудын эсрэг уур амьсгалын зэвсгийн шинэ төрлийг хэрэглэснээр дэлхийн даяар эрс хүйтэрнэ. 2100 онд Дэлхийн сүүдэр талыг хиймэл нараар гэрэлтүүлэх бол 2111 он гэхэд хүмүүс киборгуудтай төстэй болох ажээ. 2125 онд оюун ухаант харь гарагийн ахан дүүсээсээ сансрын анхны дохиог хүлээж авах ба 2130 онд тэдний тусламжтайгаар усан дор анхны колонийг бүтээж, 2164 онд амьтныг хагас хүн болгох туршилт хийж эхэлнэ. Үүнээс цааш Нарны элч аажмаар буурч, манай гарагийн тойрог зам өөрчлөгдөж, үүний улмаас физикийн шинэ хуулиуд нээхэд хүрч, дэлхий дээр амьдарч буй олон арьстан аажмаар хоорондоо холилдож, таталцлын хүч өөрчлөгдөх ба Сар сүүлт одтой мөргөлдсөний улмаас Дэлхийг тойрсон чулуу-тоосонцор бүхий бүслүүр бий болно гэж Ванга зөгнөжээ. Харин хүн төрөлхтөн "оргүй хоосноос” эрчим хүч гаргаж, цаг хугацаагаар аялан, бусад гараг ертөнцтэй холбоо тогтоож сурна. 3797 он гэхэд Дэлхий дээрх амьтай бүхэн устаж, харин хүн төрөлхтөн тэр үед ододын өөр систем дээр шилжин суурьшина. 4509 онд хүн бурхантай харьцаж чадах хэмжээний хөгжлийн түвшинд хүрнэ. 4599 онд хүн үхэшгүй мөнх болно. 5076 онд орчлонт ертөнцийн хил хязгаарыг олох ба 5078 онд өөр ертөнц рүү шилжин суурьших шийдвэр гарах аж. 5079 онд дэлхий сөнөнө. Энд хүн төрөлхтөн сүйрэх, эсвэл орон зайн өөр хэмжээст шилжих эсэх нь тодорхойгүй байгаа аж. Үүний сацуу үл итгэгчдийн нотолж байгаагаар, Ванга эмээ алс ирээдүйн тухай хэзээ ч ийм тодорхой зүйл урьдчилан хэлж байгаагүй, дээр хэлсэн гэж буй зүйлс нь хуурамч юм. Гэсэн ч 2012 онд дэлхий сүйрнэ гэсэн утгатай тодорхой зүйлийг тэрбээр хэлж байгаагүй юм. Тиймээс энэ талаар нэг их санаа зоволтгүй ажээ. | |
|
Total comments: 0 | |