6:53 AM Венесуэлийн гоо бүсгүй дэлхийн мисс боллоо | |
Лондон хотноо дэлхийн мисс шалгаруулах 61 дэх удаагийн тэмцээний шалгаруулалт өчигдөр боллоо. Дэлхийн 113 гаруй орны гоо бүсгүйчүүд дундаас Венесуэлийн үзэсгэлэнт бүсгүй Ивиан Саркос Дэлхийн миссийн титмийн эзэн боллоо. Энэ удаагийн шалгаруулалтад 120 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцоно хэмээн таамаглаж байсан ч виз цагтаа гараагүй шалтгаанаар зарим бүсгүйчүүд оролцож чадаагүй юм байна. Тэмцээний хөтөлбөрийн дагуу гоо бүсгүйчүүд Эдинбург, Шотландаар аялсан юм. Дэлхийн миссээр шалгарсан Ивиан Саркос мөн Венесуэлийн мисс юм байна. Найман настайдаа өнчирч хоцорсон Ивиан Саркосыг гэлэнмаа нар өсгөсөн гэнэ. Тэрбээр гэлэнмаа болохоор төлөвлөж байсан боловч бодлоо өөрчилж, загвар өмсөгч болохоор шийджээ. Дэлхийн миссийн нэрийг зарлах агшинд 2010 оны дэлхийн мисс, АНУ-ын гоо бүсгүй Александриа Миллс тайзнаа гарч ирж, түүний титмийг гардуулан өгчээ. Дэлхийн мисс шалгаруулах 61 дэх удаагийн тэмцээний дэд байрт Филиппиний Гвендолин Руайс, гуравдугаар байрт Пуэрто Рикогийн гоо бүсгүй Аманда Виланова шалгарсан байна. Харамсалтай нь Монгол улсыг төлөөлөн оролцсон гоо бүсгүй Ө.Буянхишиг шилдэг 30-д шалгарч чадаагүй байна. | |
|
Total comments: 0 | |