Main » 2011 » есдүгээр сар » 15 » XIV Dalai lamiin hoid dureer mongol huu todorchee
1:44 PM
XIV Dalai lamiin hoid dureer mongol huu todorchee

XIV Далай ламын хойд дүрээр монгол хүү тодорчээ

 

Дээрхийн гэгээн XIV Далай лам эдүгээ Франц улсад айлчилж байгаа бөгөөд тун удахгүй Монголд ирэх сурагтай. Учир нь түүний хойд дүрээр есөн настай монгол хүү тодорчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Далай ламын хойд дүрийг тодруулахдаа Балба, Энэтхэг, Монгол, Халимаг үндэстний 300 гаруй хүүхдээс сонгосон гэнэ.

Тэрээр өнгөрсөн хавар АНУ-ын томоохон хэвлэлд ярилцлага өгөхдөө "Миний хойд дүр яаж тодрохоос Төвдийн шашны хувь заяа хамаарна. Намайг жанч халсны дараа Хятадын Засгийн газраас өөрийн хүнийг XV Далай ламаар тодруулах вий гэсэн болгоомжлол бий. Ингэх аваас Төвдийн асуудал бүдгэрч, бүгд Төвдийг мартах буй за. Тиймээс би амьд ахуйдаа хойд дүрээ тодруулж болох юм. Уламжлалт зан заншилд үл нийцэх ч ингэхээс өөр аргагүй” хэмээн ярьжээ.

Views: 536 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]