Main » 2011 » Наймдугаар сар » 27 » Yahoo Messenger Шүлэг
11:21 PM
Yahoo Messenger Шүлэг

http://www.miniih.com/miniiblog/eldew/files/yahoo_messenger_logo_-_www_dindon_mn_c158255b.png



Yahoo msgr чи нэгэн цагт
Ялдам нэгэн бүсгүй байсан юм уу
Ярзайтал инээх "манин" шар дүр чинь
Яршигтай санагдах бас дутагдах болж.

"Double click" яаран хийхүй
Дараа нь шуудхан "ID" болоод "Tab"
Дээд хурдаараа "Pass" тэгээд "Enter"
Дэггүй том шар инээд чи эрхлэнгүй шарав хийнэ.

Өнгөрсөн орхигдсон бүх "offline" -ууд харамсалтай
Өнөөх л хэд "online" байх нь тодорхой.
Одтой шар дугтуйг хэн нэгэн нь илгээжээ
Онгойлгох хэрэггүй ээ "Hi5" л биз

Хорвоогийн хаа нэгтээгээс олзлон цуглуулж ирээд
Хоригдол болгоод бүгдийг нь тус бүрийн "camer"-т хийчихсэн мэт
Гунигтай бас хөгжилтэй тэдний тоо нь
360 хүрчихлээ хөөрхий тэдэнд "Ctrl+F".

"Bitrix"-чүүд бүгд "status"-аар хэрэлдээд л
Бизнес түншүүдээс бөөн бөөн "mass" нисээд л
Ажил хийдүүлэгчид энд тэнд "idle" царайлаад л
Анд найзууд "Hi iidooo", хариуд нь би таг чиг...

Зураач designer-уудад "My Blog" дэлгээстэй
Зуурдын танилууд "offline" нуугдаастай
Хэлэлцүүлгийнхэнд "SUPER BUSY" харуулж
Хэнэггүй дүлийнүүдэд "BUZZ" тогшино.

Том жижиг ажилууд нэхэгдээд "X" хаалт нээх
Доторхойлох цэг тавиад хаалтаа хаачихлаа
Согтуурхаад явлаа яг одоо би галзуурахнээ
Sorry бүгдээрээ bye "Ctrl+D".
Манай сурталчилгаан дээр дарж байгаарай


Views: 614 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]