Main » 2012 » нэгдүгээр сар » 29 » Youtube-ийн өдрийн үзлэг 4 тэрбумд хүрлээ
10:03 PM
Youtube-ийн өдрийн үзлэг 4 тэрбумд хүрлээ

Youtube видеохостингийн видео материалын үзлэг өдрийн 4 тэрбумд хүрсэн тухай Reuters мэдээлж байна. Энэ тоо сүүлийн 8 сарын байдлаар 25 хувиар нэмэгдээд байгаа юм. Энэ нь дээрх сервис хөдөлгөөнт хувилбараа өргөнөөр нэвтрүүлж, мэргэжлийн түвшний видеог ихээр татаж чадсантай холбоотой гэж сайтын захиргаа үзэж байна.

Тэгсэн атлаа Youtube долоо хоногтоо зөвхөн 3 тэрбум орчим үзлэг дээрээс л ашиг олж байгаа юм байна. Youtube-ийг эзэмшдэг Google компани дэлгэц дагалдах сурталчилгаагаар 5 тэрбум доллар олсныг Reuters онцолж байна. Минут тутамд хэрэглэгчид 60 цагийн видеог татаж байгаа тухай видеохостингийн удирдлага мөн мэдээлсэн юм. Өнгөрсөн оны 5 сард энэ үзүүлэлт 48 цаг байсан билээ. 2011 оны 12 сарын 20-нд Youtube-ийн жилийн үзлэгийн тоо 1 их наядад хүрсэн бөгөөд харин энэ жил энэ босгонд хавьгүй эрт буюу ирэх 5 сард хүрнэ гэсэн тооцоо байна. Youtube-ийг Google компани 2006 онд 1,6 тэрбумаар худалдан авсан бөгөөд өдрийн тэрбумын үзлэгт тус сайт 2009 оны зун хүрч байсан түүхтэй билээ.


Category: Мэдээ мэдээлэл | Views: 593 | Added by: beatbox_battle | Tags: Youtube-ийн өдрийн үзлэг 4 тэрбумд | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]