Main » 2011 » 12-сар » 5 » З.Алтай гишүүн үнэнийг өчих шахав
11:54 AM
З.Алтай гишүүн үнэнийг өчих шахав

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их бухимдалтай байсан УИХ-ын гишүүнээр З.Алтаа  тодров. Яаж телевизийн эфирт өртөх вэ, хэрхэн хэвлэлийнхний анхаарлыг татах вэ гэдэгт толгойгоо гашилгадаг саарал ордны жүжигчид саяхнаас хэвлэлд "хайргүй” хүмүүс болж хувирсан нь түүнийг ийнхүү бухимдахад хүргэв. Тодруулбал Төрийн байгуулал­тын байнгын хорооны хурал­даанаар "Хэвлэл мэдээллийн байгуул­лага нь өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлт­гэсэн сонгуулийн суртал­чил­гаатай холбоотой нийтлэл, нэвтрүүл­гийнхээ үнэн зөв, бодит байдлыг хариуцна” гэсэн Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэвээр батлахаар болсон нь гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээгээд авсан юм. Харин энэхүү хуулийг ногоон гэрлээр дэмжигчдийн тоонд саяхан л "Та сувагаа битгий солиорой” хэмээн дэгэцийн өмнө эргэлдэнхэн байсан Ч.Сайханбилэг, залуу гишүүн  Э.Мөнх-Очир, Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд багтав. УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд  "Ташаа мэдээлэл цацсан сонинг хаадаг жишиг бусад оронд байна. Эрүүгийн хариуцлагын хэмжээнд ярихгүй бол хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй” хэмээн томорсон бол Э.Мөнх-Очир гишүүн "Хүн гүтгэсэн байгууллагыг дампууртал нь торгох хэрэгтэй. Тэгж байж эрүүл мэдээлэл гардаг болно. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой ч гэх мэтийн зүйлс ярьж З.Алтай  гишүүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн бололтой  тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллага торгуулиас айхгүй. Гэхдээ бузар булайг улстөрчид та нар хийдэг. Өрсөлдөгчөө няц дарахын тулд ийм муу муухай үйлдлийг 20 жилийн турш хийсээр ирсэн. Худал мэдээлэл цацсан гэдгээр хариуцлага тооцвол та нарын олонх шоронд явна шүү. Ардчилал хөгжөөд 20 жил болж байхад хэвлэлийг хаана гэж ярьж байгаа нь аймшигтай. Гүтгэсэн хүнтэйгээ хариуцлага тооц. Би та нарын юу хийдгийг сайн мэднэ” гэж ёстой л үнэнийг нь өчих шахав.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 758 | Added by: beatbox_battle | Tags: З.Алтай гишүүн үнэнийг өчих шахав | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]