Main » 2011 » 12-сар » 8 » Загвар өмсөгч А.Сарнай муугүй бүжигчин
8:00 PM
Загвар өмсөгч А.Сарнай муугүй бүжигчин

УИХ-ын эрхэм гишүүний хайрыг булаасан гэгддэг А.Сарнай загвар өмсөхөөс гадна чамлахааргүй сайн бүжигчин гэнэ. Тиймдээ ч "Дэлхийн мисс-2010” тэмцээнд үндэснийхээ бүжгээр нэлээд өндөр оноо авсан биз.


Олон жилийн өмнө бүжгийн спортод дурлах болсон тэрбээр дүүдээ "уруу татагдан” бүжигчин болохоор шийдсэн аж. А.Сарнай бүжгийн спортоор хичээллэснээсээ хойш бие дааж шийдвэр гаргах мөн бие бялдартаа ч санаа зовохооргүй болсон гэдэг. Сонирхуулахад, түүний бас нэгэн нууц авьяас нь зураг зурах юм байна. Багадаа дүрслэх урлагийн хичээлийг ихэд сонирхон судаг тэрбээр одоо ч  энэ авьяасаа хөгжүүлж, хичээлийнхээ зав зайгаар шүршдэг будгаар зурдаг гэнэ. Цаашлаад бүр үзэсгэлэн гаргана гэсэн мөрөөдөлтэй юм билээ. Ямартаа ч  АНУ-ын Канабасс хотын их сургуульд Экологи, байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг А.Сарнай сургуулиа төгсч ирээд сурсан мэдсэнийхээ шидийг үзүүлж, хатаж ширгэсэн гол горхийг сэргээхээр ажиллана гэдгээ амлаж яваа гэнэ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 640 | Added by: beatbox_battle | Tags: Загвар өмсөгч А.Сарнай муугүй бүжиг | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]