6:14 AM Ж.Оюундарь hugjiltei ywdal | |
МУ-ын гавьяат жүжигчин Ж.Оюундарь тайз дэлгэцийн олон арван дүр бүтээсэн сайхан эмэгтэй. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин гэдгээр нь ч Монголын ард түмэн андахгүй. Тэрээр, "Миний аав бол өөлөх юмгүй сайхан хүн. Манай уран бүтээлчид одоо хүртэл нөхөгдөшгүй уран бүтээлч гэж ярьдаг юм. Аав маань их сайхан уран бүтээлч, их сайхан аав. Бага байхад аавтайгаа хөтлөлцөөд явж байхад хүмүүс хараад л, хийсэн уран бүтээлд нь баяр хүргэж гар бариад л үнэхээр сайхан байдагсан. Тэр үед би ийм том хүний хүүхэд юм чинь их хариуцлагатай байхгүй бол болохгүй нь гэж боддог байлаа” хэмээн ярих дуртай. Тэрээр сургуулиа төгсөөд удаагүй байхдаа, "Нүглийн золиос” киноны хор уугаад татаж унадаг дүрд тоглосон нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Оюундарь хор уудаг хэсгийг бүтээхийн тулд нэлээд судалгаа хийж эмнэлгүүдээр явжээ. Хүн яаж үхдэг юм бэ, өвчтэй байгаа, өнгөрөх гэж байгаа хүнийг харж болох уу? гээд нэлээд явсны эцэст тэр хэсгийг бүтээж. Кино нээлтэн дээр жүжигчин бүсгүй угаалгын өрөөнд зогсч байтал, нэг бүсгүй орж ирээд харангуутаа царай нь хувьсхийгээд цочиж гэнэ. "Хүүе, та яасан бэ, зүгээр үү?” гэтэл, "Ёо ёо, сая харин дэлгэцэн дээр үхэж байсан хүн гэнэт энд тааралдахаар айгаад, цочлоо шүү. Баяр хүргэе, сайхан кино болсон байна” гэжээ. Уг кино түүний аавтайгаа тоглосон хоёр дахь уран бүтээл ажээ. | |
|
Total comments: 0 | |