4:40 PM Жүжигчин А.Оюунтуул Burberry брэндийн үнэнч хэрэглэгч | |
"Овжин охид”, "Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг инээдмийн кинонд тоглож, үзэгчдэд танил болсон жүжигчин А.Оюунтуул чадварлаг уран бүтээлчдийн нэг. Тайз, дэлгэцийн олон бүтээлд хүчээ сорьсон авьяаслаг бүсгүй маань өдгөө "Шинэ үе” продакшнаар овоглож яваа. Кинонд тоглож, хамтлагийнхаа тоглолтод оролцохын сацуу нэвтрүүлэг хөтлөн чамгүй хөтлөгч болохоо харуулсан тэрбээр өдөр тутмын болон гоёлын хэрэгцээнийхээ зүйлийг хаа таарсан газраасаа цуглуулах дургүй юм билээ. Харин ч бүр урлагийн хүний зангаар загвар чимэглэлд хэр мэдрэмжтэй вэ гэдгээ харуулан дэлхийд алдартай фирмийн бүтээгдэхүүнээр гоёхыг эрхэмлэдэг аж. Тэр тусмаа, бүр ховор загварын чамин бүтээгдэхүүнээрээ алдартай "Burberry” брэндийн үнэнч хэрэглэгч болжээ. Саяхан л гэхэд, жүжигчин бүсгүй тус фирмийн нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнийг үнэ хайрлахгүй авсан бөгөөд 30 мянган ам.долларын үнэтэй "Murrano” маркийн япон автомашин хөлөглөдөг ажээ. | |
|
Total comments: 0 | |