Main » 2011 » 11-сар » 5 » Жүжигчин Баатархүү эргэн тайзнаа
4:18 PM
Жүжигчин Баатархүү эргэн тайзнаа

Хошин урлагийн салбарт өөрийн байр суурь, үзэгч фэнүүдтэй жүжигчдийн нэг бол  Баатархүү. Тэрээр хүнд өвчнөөр өвчилж олон хүний сэтгэлийг гонсойлгоод байсан билээ. Тэгвэл урлагийн төлөө төрсөн авъяас билэгт жүжигчин маань бүрэн эдгэрсэн гэсэн сайхан мэдээ бидэнд ирлээ. Ард олон, найз нөхөд , сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар эдгэрч эргэн тайзнаа ирж байгаа нь үнэхээр бахархмаар, баярламаар. Энэ удаад тэрээр тайзан дээр "Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл болох "Миний нууц хүү” жүжигт тоглож байгаа гэнэ.  Дуулиан шуугиантайгаар эхэлж байгаа энэ хүү жүжиг Баатархүүгийн эдгэрснээсээ хойш тоглож буй анхны уран бүтээл юм. Удаан хугацаанд үзэгчдийг хүсэн хүлээлгэсэн жүжигчин маань энэ сарын арван дөрвөнд нээлтээ хийх "Миний нууц хүү” жүжгээр уран бүтээлээ ахин эхлэх нь. Ямартаа ч жүжгийн дуу олны хүртээл болоод, олон хүмүүсийг уяраагаад байгаа. Тэгвэл хайртай жүжигчинтэйгээ "Миний нууц хүү” жүжгээр эргэн уулзах мөч удахгүй болох гэж байна.  Тиймээс бидний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг бүтээсэн жүжигчин Баатархүүтэй тун удахгүй "Миний нууц хүү” жүжгээр уулзах нь ээ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 520 | Added by: beatbox_battle | Tags: Баатархүү | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]