Main » 2011 » есдүгээр сар » 29 » Жүжигчин Цоомоо удамдаа өөрчлөлт оруулна
7:05 AM
Жүжигчин Цоомоо удамдаа өөрчлөлт оруулна

"Тв коктайль” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр гэх бие жижиг ч "бэлчээр” томтой залууг мэдэхгүй хүн ховор. Тэрээр сүүлийн үед өөрийнхөө намхан нуруугаар багагүй бахархах болсон гэнэ. Учир нь тэрээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо "Одоо ер нь намхануудын эрин үе ирээд байгаа шүү. Улсын маань Ерөнхийлөгч ямар хүн байгаа билээ. Тэгээд л ойлгочих” хэмээн хошигнож байсан. Харин түүний энэ бодол ахин өөрчлөгдсөн бололтой. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар паласын концертын их танхимд болсон фм-99.7 радиогийн таван жилийн ойд зориулсан "Хит парад-2011” шоуны үеэр "Catwalk, Anemone” зэрэг хамтлагийн охидын өндөрийг "гайхаж” хамтрагч Өөскөдөө хандан "Найзынх нь сонголт тодорхой болсон шүү. Одоо ер нь метр 90-ээс дээш өндөртэй хүн л олж авъя. Хойшдоо удмандаа өөрчлөлт хийе л дээ. Манайхны намхан нуруу надаар дуусаг” хэмээн хуучилж, үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авсан юм.
Views: 463 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]