Main »
2011 » есдүгээр сар » 1 » Жүжигчин Д.Ганцэцэг нүцгэлжээ
2:13 PM Жүжигчин Д.Ганцэцэг нүцгэлжээ |
Тэрээр
есдүгээр ангидаа Хүүхдийн ордны Драмын дугуйланд орж, арав төгсөөд
өөрийн сонирхлын дагуу СУИС-д орж суралцжээ. Ганцэцэгийг жүжигчин болно
гэхэд гэрийнхэн нь дургүй байсан ч, тэр өөр сургуульд конкурсдэж байна
гэж худлаа ярьж байгаад л жүжигчний ангид орчихсон гэдэг. Хүссэн
мэргэжлээ сонгосон тэрээр алхам бүрээ хянаж, өөрөө өөрийнхөө мөрдөгч нь
болж явдаг аж. Энэ тухай, "Олны дунд зайлшгүй биеэ хянаж цэнэх хэрэгтэй
болдгоос өөр ертөнц, хиймэл дүр үүсгэдэг. Гэртээ нэг өөр гудамжинд нэг
өөр, яг л хамелеон шиг. Гэсэн ч би энэ мэргэжилд хар багаасаа дурласан
юм” хэмээн ярьдаг. Тэрээр"Адам Ева” жүжигт үсээ хусуулаад нүцгэн шахуу
тоглож байсан. Хүн анх үүссэн тухай өгүүлсэн энэ жүжиг дипломын ажил нь
байсан учраас ангиараа тоглосон бөгөөд бүгд л нүцгэлсэн аж. Тухайн
дүрийн чөтгөрүүд нь хөхний даруулгатай, харин Ганцэцэг цээжээрээ
нүцгэн, трусиктэй байсан гэдэг. Түүний сургуулиа төгсөөд тоглосон
"Бооцоо” жүжиг бол мэргэжлийн хүмүүстэй хийж байсан анхны жүжиг нь.
Тэрээр энэ жүжгийн дүрээ үнэхээр чадварлаг бүтээж олны танил болж чадсан
юм.Д.Ганцэцэг: "Намайг хүмүүс зурган дээр их гоё гарах юмаа гэж
байснаас амьдрал дээр тэгж хэлж байгаагүй. Би ч ааш муутай. Өөрийгөө
муухай гэхгүй, хөөрхөн ч гэхгүй. Миний ам л арай өөр байсан бол...Би
аягүй жижигхэн амтай шүү дээ” гэж ярихдаа гэнэн цайлганаар
инээмсэглэдэг. Тэр үнэхээр Монголын авьяаслаг, царайлаг жүжигчдийн нэг
яах аргагүй мөн билээ.
|
Views: 541 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |