9:38 PM Жүжигчин Эрдэнэбаяр Дэндэвтээ дэндүү уусчээ | |
"Тусгай салаа” гээд олон ангит кино олныг телевизийн өмнө уяж байсан цаг саяхан. Подхийсэн хөөрхөн цэрэг Дэндэвийн дүр тэр дундаа гэгээлэг, үзэгчдийн хайрыг татсан дүр. Залуу жүжигчин Эрдэнэбаяр өнөөдөр Дэндэвийнхээ дүрд бүр уусчихсан киноны дүрийнхээ нутаг Завхан аймагт оччихсон, "Дэндэвийнхээ нутагт ирлээ сэтгэл их хөдөлж, маш сайхан байна. Завханчууддаа аз жаргал хүсээд, өөрийнхөө дуу хоолойгоор ая дуугаа өргөе” гээд нөгөө "ганц” дуугаа дуулжээ. Эрдэнэбаяр буюу Дэндэв"Завханчууд маань намайг маш сайхан хүлээн авлаа. Нутгийн хүү гэж ярьж байна. Үнэхээр бахархалтай байна. Би Шилүүстэй суманд очихыг маш их хүсч байгаа. Учир нь Дэндэв бол Завхан аймгийн Шилүүстэй сумын хүү. Тэр ч утгаараа би "Тусгай салаа” кинонд тоглож байхдаа тэр сайхан нутгийн үзэсгэлэнт байгаль, ард түмний, өвгөдийн хууч яриа тодруулбал, ”Бор хавцал” зэрэг Дэндэвийн дүрд тоглож байхдаа нүдэндээ дүрслэн харж байсан тэр байгалийн сайхныг үзэхийг хүсч байна. Нутгийнхандаа "Тусгай салаа-2” гэдэг шинэ уран бүтээлтэйгээ ирсэн. Миний нутгийн ард түмэн киногоо хүлээн авч үзээрэй. Их сайхан кино болсон гэж найдаж байгаа. Завханчууддаа баярлалаа та бүхэнд сайн сайхныг хүсье” хэмээн Завханы мэдээ сонинд ярилцлага өгчээ. | |
|
Total comments: 0 | |