Main » 2012 » нэгдүгээр сар » 26 » Жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдсөн үү
4:35 PM
Жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдсөн үү
:

Жүжигчин мэргэжилтэй царайлаг бүсгүй сүүлийн үед тайзнаа нэг их харагдахгүй болжээ. "Х-Түц” хамтлагт хэсэг харьяалагдаж явсан жүжигчин бүсгүй сүүлийн үед таг чиг болсонд фенүүд нь асууж, сураглаад сүйд болох нь.

Жүжигчин бүсгүй хэсэгхэн зуур "Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүтэй хамт Мобикомын рекламанд тоглоод нэлээд зав муутайхан цэнхэр дэлгэцээр үзэгдэх болсон байсан. Харин түүнээс хойш нэг их тайзнаа ч үзэгдэхгүй, цэнхэр дэлгэцээр ч харагдахгүй байсанд сүүлийн үед үзэгчид нэлээд эрж сурах болжээ.

Тэгтэл энэ зуур түүнийг хошин шогийн "Х-Түц” хамтлагаасаа хөөгдсөн гэх мэдээлэл цацагдсан. Хулангийн хамтлагаасаа гарах болсон шалтгаан нь ч мэдээж хэрэг, клип, рекламны урилгад дарагдсантай ч нэг их холбоогүй бололтой дог.

Хамтлагийнхан дундаа хэн нэгэнтэй жиг ургуулснаас болж "Х-Түц”-ээс явахад хүрсэн гэх яриа мэр сэр гарч байгаад дарагдсан гэх юм билээ. Тус хамтлагийнхны хувьд уг нь хамтлаг дотроо хайр дурлалын харилцаа үүсгэж болохгүй гэсэн дүрэмтэй ч тус хамтлагаас гурвын гурван хос төрсөн тул арга буюу "Х-Түц”-ийн захирал Онон саяхан хамтлагийнхандаа шинэ журам мөрдөх болсныг сануулсан гэдэг. Азгүйтэж жүжигчин Хулан шинэхэн журмаа зөрчин хамтлагаасаа гарах шийдвэрээ тэгсгээд гаргасан гэх мэдээлэл байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 587 | Added by: beatbox_battle | Tags: Жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдсө | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]