Main » 2011 » есдүгээр сар » 1 » Жүжигчин Одончимэг нялх нөхрөө хардаж
2:09 PM
Жүжигчин Одончимэг нялх нөхрөө хардаж

Үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа ч МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нарын хувийн амьдрал тун ч асуудалтай байна. "Одноо нялх амрагаа тогтоох гэж үйлээ үзэж үсээ зулгааж байна. Бархүү урвалаа, хуурлаа” гэх мэт тэднийг тойрсон хэл ам тасардаггүй. Гэвч хошин урлагийн "Х ТҮЦ" хамтлагаас төрсөн хосууд энэ талаар эрс үгүйсгэсээр ирсэн. Гэтэл жүжигчин Одончимэг залуухан нөхрөө хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч ,Т.Бархүүгийн унаж явсан "Марк-2” машины урд, хойд шилийг тоосгодож, нүүр нүдгүй самардаж балмад авир гаргасан тухай эх сурвалж өгүүллээ. Учир юу хэмээвээс, И.Одончимэг нялх үрээ асран гэр сахиж, залуу нөхөр Т.Бархүү нь бие дааж кино бүтээж буйгаас үүдэлтэй гэнэ. Ахимаг настай ч, авьяастай эхнэрийн хүчинд Т.Бархүү олон компанийн хаалга тогшин зунжин гүйсээр нэг ангит уран сайхны киногоо Монголдоо томоохон компаниар ивээн тэтгүүлэхээр болж. Дорвитойхон кино хийж, өөрөө гол дүрд нь тоглож буй Т.Бархүү гэрийн бараа харалгүй шөнө оройтож ирэх болсон нь Одноогийн  дургүйг хүргэсээр байж.  Ингээд Бархүү киноны гол дүрд тоглож буй залуухан охиныг гэрт нь хүргэж өгсөн нь гал дээр тос нэмсэн хэрэг болж дээрх Одноо гавьяатын жавтийг хүртсэн ажээ.
Views: 564 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]