Main » 2011 » аравдугаар сар » 17 » Жүжигчин Өөскө буюу Сөөскө хочтой залуугийн нууцлаг паян
8:38 PM
Жүжигчин Өөскө буюу Сөөскө хочтой залуугийн нууцлаг паян

"ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө тун ч дэггүй нэгэн. СУИС-д сурч байхдаа тайзны ярианы ур чадварын хичээл дээр нэлээд хөглөсөн нь чамин гоё хоч зүүхэд хүргэжээ. Эцгийнхээ нэрийн төрсөн он, сар, өдөртэйгээ хамт нэг амьсгаагаар хэлэх даалгавар авсан мань эр сандарч тулгамдахдаа өөрийн эрхгүй л "Ааскагийн Өөскө” гэж хэлээд авч. Багш нь элгээрээ эвхэрч, ангийнхан нь сандалтайгаа савж унатал инээлдэх үед л дэггүй залуу юу хийснээ ухаарч, нүүр нь минчийтэл улайсан амьтан шилээ маажиж зогссон гэдэг. Ингээд л багшийн даалгаврыг онигоо болтол нь дэврээсэн оюутан залуугийн нэр нь Өөскө, хоч нь бүр Сөөскө болж хувирсан түүхтэй юм билээ. Харин хожим нь энэ түүхээ элгээ хөштөл инээн байж дурссан жүжигчин эрийг гэрийнхэн нь Өнөрөө гэж дууддаг гэсэн шүү.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 570 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]