7:51 PM Женнифер Лопез турахыг зөвлөсөн менежерээ халжээ | |
Дуучин, жүжигчин Женнифер Лопез өөрийг нь жингээ хасахыг зөвлөсөн шоу менежерээ ажлаас нь халсан гэнэ. "Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж буй Женнифер Лопезийг "Glamour” сэтгүүл энэ оны хамгийн дур булаам бүсгүйгээр саяхан нэрлэсэн юм. "Хадам ээж” кинонд хамтран тоглосон жүжигчин Жейн Фонда түүнээс ярилцлага авахдаа "Би чамайг шоу менежерээ ажлаас нь халсан гэж сонссон” гэнэт асуужээ. Хариуд нь 42 настай Женнифер Лопез "Хэн нэгэн хүн таныг ахиад жин нэмж болохгүй шүү гэж хэлвэл та галзууртлаа уурлана биз дээ. Тэгэхээр нь би байгаа нь л энэ. Би өсч том болохдоо л ийм байсан. Тэгээд ч өөр хэн нэгэнтэй адилхан болох хүсэл алга гэж хэлсэн” гэжээ. Хоёр ихрийн ээж Женнифер Лопез дахин хэнээс ч жингээ хасахыг зөвлөсөн үг сонсохыг хүсэхгүй байна гэж эгдүүцсэн гэнэ. | |
|
Total comments: 0 | |