Main » Articles » Кино

Shark Night 3D [2011 | TS] Шууд үзэхээр


 


Хэрэглэгч та бүхэнд BoxOffice-ын жагсаалтын дөрөвдүгээр байранд
8,640,000 долларын орлогоор бичигдэж байгаа "Shark Night" хэмээх
аймшгийн киног санал болгож байна. Америкийн бие даасан кино компани
Relativity Media-ын салбар Rogue компаний бүтээл энэ киног Америкийн
кино найруулагч David R. Ellis найруулж, дүрүүдэд Америкийн жүжигчин,
модель Sara Paxton, жүжигчин Alyssa Diaz, Канадын кино телевизийн
жүжигчин Dustin Milligan, Америкийн дуучин, жүжигчин Katharine McPhee,
жүжигчин Joel Moore нар тогложээ. 28 сая долларын өртгөөр бүтсэн энэ
кино энэ 2-ны өдөр нээлтээ хийсэн юм.



Кинонд: Louisiana Gulf дахь нуурын эрэг дээрх байшинд хэсэг залуус
амрахаар ирцгээнэ. Долуулаа энэ байшинг, байшингийн дэргэдэх нуурыг
зорин ирсэн тэдгээр залуусын хэнийх нь ч толгойд цэвэр усанд амьдардаг
махчин загасны тухай бодол орж ирээгүй юм. Нуурын усанд дураараа шумбаж
сэлцгээх залуусын амралт цэнгэг усны махчин загасны дайралтуудын уршгаар
хар дарсан зүүд болж хувирна.







Гарсан огноо: 2011-09-02

Найруулагч: David R. Ellis

Төрөл: Horror | Thriller

Дүрүүдэд: Sara Paxton, Dustin Milligan, Chris Carmack, Katharine McPhee, Chris Zylka, Alyssa Diaz, Joel David Moore, Sinqua Walls

Yргэлжлэх хугацаа: 91 минут

Чанар: TS

Хэл: Англи
Category: Кино | Added by: beatbox_battle (2011/09/11)
Views: 830 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]